Увс, Ховд, Хөвсгөлийн зарим нутгаар 10-16 мм цас оржээ

574

 

Увс, Ховд, Хөвсгөлийн зарим нутгаар 10-16 мм цас оржээ

 

 

Урьд шөнө Увс, Ховд, Завханы ихэнх, Баян-Өлгий, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Булганы баруун хэсгээр  0,1-16,9 мм бороо, нойтон цас оржээ. Үүнээс хамгийн их нь Увсын Түргэн, Ховдын Дарви, Дунд-Ус, Баян-Өлгийн Булган, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчинлүхмбэд 10,0-16,9 мм хур тунадас, нойтон цас орсон байна.

Шөнө баруун аймгуудын нутгаар өмнөх шөнөөс 1-9 градусаар сэрүүсч, бусад нутгаар өмнөх шөнөөс 1-9 градусаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  хасах нэгээс -10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нэмэх зургаагаас +14 градус, бусад нутгаар 2-8 градус дулаан хоножээ.

Өнөө өглөөний 08.00 цагийн хэмжилтээр Увс, Ховдын зарим газар, Говь-Алтайн баруун хэсгээр 1-7 см цастай байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>