Ирэх онд эдийн засаг унана гэж хөрөнгө оруулагчид эмээж байна
Валютын хямрал, бодлогын хүүгийн эрчимтэй өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулах эсвэл бүр уналтад оруулж болзошгүй байдал үүсгэх эсэхэд хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулагчид үнэлэлт хийж байна.
Үүнээс гадна Өмнөд Африк, ОХУ, Бразили зэрэг орны үндэсний валютын ханш энэ онд 15-20 хувиар унасан бол Энэтхэгийн рупийн ханш урьд өмнө байгаагүйгээр уналтад орсон байна.
Гурван жилийн турш үргэлжилж, ханш нь өмнөх үнэ цэндээ хүрч чадаагүй валютын бодит ханшийн уналт анх 1980 онд тохиолдсон бөгөөд энэ үеэс хойш нийт есөн удаа ийм тохиолдол гарсныг Олон улсын санхүүгийн байгууллга бүртгэн авчээ.
Мексик 1995 онд ийм хувь тавиланг туулж байсан бол Индонез, ОХУ 1998 онд, Бразили 1999 онд ийм хувь тавилантай нүүр тулж байжээ. Харин 2002 онд Аргентин болон Уругвай, 2003 болон 2016 онд Египет, 2014 онд Украин ийм байдалд орж байв.