Аки башё: Хакүхо аварга даван, Какүрюү, Кисеносато нар уналаа

753

 

Аки башё: Хакүхо аварга даван, Какүрюү, Кисеносато нар уналаа

 

 

Японы мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээн Аки башёгийн 11 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Арваннэгэн өдрийн дараах байдлаар аварга Хакүхо 11даваатайгаар башёг тэргүүлж байна.Түүний ардаас аварга Какүрюү 10 даваатайгаа бичигдэж байна.

Өнөөдөр хэд хэдэн онцлох барилдаан болсоноос ёкозүна Какүрюү озеки Точиношин нар эхэлж барилдан манай аварга ёрикири мэхээр ялагдсанаар энэ башёгийн эхний унаагаа авчээ. Дараа нь дэвжээнд гарсан япон аварга Кисеносато өчигдөр наймдахь даваагаа авсан ч өнөөдөр Ичиножог яаж ч чадсангүй ялагдлаа. Хоёр бөх харилцан хэд түлхэлцсэний эцэст Ичиножо илүүрхэн аваргаар 4 дэх даваагаа авлаа. Харин их аварга Хакүхо озеки Такаясүг ганцхан мөргөөд түлхээд унагаасан юм.

Зүүний 1 Какүрюү 10:1
Барууны 1 Хакүхо 11:0
Зүүний 2 Кисеносато 8:3
Озеки Гойёдо 9:2
Озеки Такаясү 9:2
Озеки Точиношин 7:4
Сэкивакэ Митакеуми 6:5

Сэкивакэ Ичиножо А.Ичинноров 4:7
Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 3:8

Маэ З-13 Таканоива А.Баасандорж 9:2
Маэ Б-15 Чиёошома Г.Мөнхсайхан 7:4

Жюүрёо зиндаа
З-1 Араваши Э.Дөлгөөн 7:4
З-3 Дайшохо Ч.Шижирбаяр 4:7
З-4 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 4:7
З-9 Сэйро А.Өнөболд 0:8:3
З-10 Миторюү Б.Төрболд 6:5
Б-13 Азүмарү С.Тодбилэг 7:4


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>