Малайзийн ерөнхий сайд асан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлагджээ

18

 

Малайзийн ерөнхий сайд асан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлагджээ

Малайзийн ерөнхий сайд асан Нажиб Разакийг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр дахин баривчилсан тухай тус улсын Авлигатай тэмцэх хорооноос лхагва гарагт мэдээлэв.

Малайзийн Ерөнхий сайдын албыг 9 жил хашсан Н.Разакийг авлигатай холбоотой олон хэрэгт буруутгаж байгаа юм. Тэрбээр 2.6 тэрбум рингит буюу 625 сая ам.долларыг хувийн данс руугаа шилжүүлсэн байсныг Авлигатай тэмцэх хорооны ажилтнууд олж тогтоосон байна. Мөн засгийн газрын сангаас хувьдаа мөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэж байгаа аж.

Харин Н.Разак дээрх бүх хэргийг үгүйсгэж байгаа бол одоогийн ерөнхий сайд Махатир Мохамад авлигыг үндсээр нь устгахад ихээхэн хувь нэмэр оруулах энэ хэргийг сайтар шалгахыг хүссэн байна.


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.