“Оддын дайн” киноны лазер сэлэмийг дуудлагаар худалджээ
"Оддын дайн: Ситийн өш хонзон” киноны дүр болох Энакин Скайуокерын лазер сэлмийг пүрэв гарагт Английн Лондон хотын дуудлага худалдааны "Prop Store” ордонд үнэ хаялцуулж, 135 мянга гурван зуун фунт стерлингээр /179 мянга 500 орчим ам.доллар/ худалджээ.
Энакины сэлэм бол "Оддын дайн” киноны хосгүй эд зүйл юм. Уг киноны баатар Энакин "Ситийн өш хонзон” цувралд уг сэлэмийг олон тулалдаанд ашигладаг.
Лазер сэлмээс гадна Хана Сологийн хүрэм зэрэг "Оддын дайн” кинонд ашигласан өөр эд зүйлүүдийг ч мөн үнэ хаялцуулжээ. Эзэн хааны дайрагч онгоцны дуулгыг дуудлага худалдаагаар 110 мянган фунт стерлингээр худалдаж, орлогыг нь буяны үйлст зарцуулсан байна.
"Оддын дайн: Ситийн өш хонзон” кино нь Америкийн найруулагч Жорж Лукасын 2005 онд бүтээсэн "Оддын дайн” цуврал киноны зургадугаар анги юм.