Их аварга Хакүхо М.Даваажаргал 1000 дахь даваагаа авч, Аки башёд түрүүллээ

811

 

Их аварга Хакүхо М.Даваажаргал 1000 дахь даваагаа авч, Аки башёд түрүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Аки башёгийн 14 дэх өдөр Озэки Гойёдог давж дээд зиндаа /Макүүчи/-ны 1000 дахь давааг авсан хосгүй амжилтаар энэ башёгийн түрүү бөхөөр тодров.

Ийнхүү тэрбээр Макүүчид 41 дэх түрүүгээ авсан, мөн Ёкозүна цолтой 800 даваа авсан дээд амжилтуудын эзэн болсон сумоч болж түүхэнд бичигдэж байна.

Энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, 72 дахь Их аварга Кисэносатод унаснаар 10 даваа, 4 унаатай болов. Харин Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров өрсөлдөгчөө давснаар 7 даваа, 7 унаатай болж маргааш давбал 50 хувийн амжилтаа тогтоох юм. Мөн Гүржийн бөх Точиношин өрсөлдөгч Абэг давснаар 8 даваатай 50 хувийн амжилтаа хийж, Озэки цолоо хадгаллаа.

Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил өрсөлдөгчдөө унаж 4 даваа, 10 унаатай боллоо. Маэгэшира Таканоива А.Баасандорж, Чиёошома Г.Мөнхсайхан нар 50 хувийн амжилтаа хийгээд байгаа. Харин Сэкивакэ Митакүэми Озэки Такаясүг давж 8 дахь даваагаа авсан юм.

Мэргэжлийн сумогийн бусад зиндаанд барилдаж байгаа монгол бөхчүүдийн амжилтыг 13 дахь өдрийн байдлаар сонирхуулахад,

Жүрёо зиндаанд: З-1 Араваши Э.Дөлгөөн 7:6 З-3 Дайшохо Ч.Шижирбаяр 6:7 З-4 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 5:8 З-9 Сэйро А.Өнөболд 1:12 /Бэртэлтэй/ З-10 Миторюү Б.Төрболд 7:6 Б-13 Азүмарү С.Тодбилэг 7:6

Макүшита зиндаа: З-6 Кирибаяма Б.Лхагвасүрэн 3:3 З-12 Кагамио Б.Нанжид 5:1 Б-28 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 3:3 Б-44 Гочозан Д.Ууганбаатар 5:2 З-47 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /Өнжсөн/ Б-49 Кёкүтосэн Э.Энхманлай 4:3 З-56 Хошорюү С.Бямбасүрэн 4:3 /качикоши/ З-58 Сакигакэ Я.Баттүшиг 5:2

Санданмэ зиндаа: Б-72 Саданохикари Д.Наранцогт 3:3

Жонидан зиндаа: З-11 Ёошояма Б.Анхбаяр 6:1 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>