Манай улсын телевизийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж тэр хэрээрээ олон улсад зохион байгуулагддаг хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлгүүд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдаж үзэгчдийн хүртээл болох болсон. Тус шоунуудын нэг болох "Mongolia”s next top model" шоу хоёр дахь удаагаа үзэгчдийн хүртээл болох гэж буй ажээ. Өмнөх шоу олны анхааралд ихэд өртөж ширүүхэн өрсөлдөөнөөр дүүрэн байсан бөгөөд энэ удаагийн дугаар өмнөхөөсөө ихэд ялгаатай болох аж. Тус шоу нэвтрүүлэг оролцож буй оролцогчдынхоо хүрээг тэлж Буриад болон Өвөр Монгол улсаас модель охид шалгаруулалтандаа оруулсан байх бөгөөд Өвөр Монголын "Монгол Одон” телевизтэй энэ удаад хамтарч ажиллаж буй гэнэ. Нэвтрүүлэг "Боловсрол" телевиз болон "Монгол Одон" телевизээр зэрэг цацагдах бөгөөд тун удахгүй шоуны шинэхэн улирлын дугаарууд цацагдаж эхлэх ажээ.