Загвар өмсөгч Б.Цэрэндолгор Дэлхийн “Супер модель” тэмцээнд оролцоно

153

 

Загвар өмсөгч Б.Цэрэндолгор Дэлхийн “Супер модель” тэмцээнд оролцоно

 

"Mongolian next top model” шоуны ялагч, загвар өмсөгч Б.Цэрэндолгор ирэх сард болох дэлхийн "Супер модель” тэмцээнд оролцохоор болжээ.

"Супер модель” тэмцээн нь олон улсын чанартай тэмцээнүүдийн нэгт тооцогддог бөгөөд орон орны 120 шилдэг модель өрсөлдөх юм байна. Энэ тэмцээний чансаа өндөр байгаа шалтгаан нь томоохон агентлагууд оролцож, загвар өмсөгчдөд хамтран ажиллах санал тавьдагт оршдог байна.

Б.Цэрэндолгор "Mongolian next top model”шоу нэвтрүүлэгт ялагч болж, олонд танигдсанаасаа хойш "Гурван найз эргэж ирсэн нь” уран сайхны кинонд тоглосон. Мөн Үндэсний оператор "G Mobile” компанийн нүүр царай болсон билээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.