Согтууруулах ундааны хэрэглээ нас баралтын гол шалтгаануудын нэг болжээ
Согтууруулах ундааны хэрэглээ нь дэлхийн улс орнуудад нас баралтын гол шалтгаануудын нэг болсон байна. Ийм дүгнэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэргэжилтнүүд хийжээ.
Нас барсан хорин тохиолдлын нэг нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй хордлого эсвэл өвчинтэй холбоотой байсныг мэргэжилтнүүд онцолсон байна. Энэ тоо нь ДОХ-оор, авто замын осол болон хүчирхийллийн гэмт хэргүүдийн улмаас нас барсан үзүүлэлтээс давжээ. Согтууруулах ундаа хэрэглэснээс нас барсан тохиолдлын дөрөвний гурав нь эрэгтэйчүүд байна.