Иргэний үнэмлэх 11 дүгээр сараас эхлэн цахимжина

627
 

 

Иргэний цахим үнэмлэх ирэх 11 дүгээр сараас эхлэн бүрэн утгаараа ашиглагдана гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. Одоогийн байдлаар цахим үнэмлэхэд ямар мэдээлэл байх вэ гэдэг асуудлыг Засгийн газраар батлуулахаар ажиллаж байгаа юм байна.  

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан  "Бид хуулбар гэдэг ойлголтоо болих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэрхүү хуулбар нэг л мэдээллийн сангаас гарч байгаа. Ер нь манайхаас лавлагаа авч байгаа иргэдийн тоо жилээс жилд өсөж байгаа. Тэрхүү лавлагааны мэдээлэл нэг л мэдээллийн сангаас гарч байгаа учраас бусад байгууллага тэрхүү мэдээллийн сангаас татаад харчих гэдэг зүйлийг бид ярьж байгаа. Төрийн байгууллагууд дээр үүнийг нэвтрүүлэх чиг үүргийн байгууллага нь Үндэсний дата төв. Үндэсний дата төвийн хур систем дээр манайх өөрт байгаа бүх мэдээллээрээ 100 хувь хангаж байгаа. Тэнд байгаа мэдээллийн 70-80 хувь нь улсын бүртгэлийн байгууллагын мэдээлэл байдаг" гэв.         

Цахим үнэмлэхтэй болсон ч төрийн зарим байгууллага, боловсролын газруудаас ажил, үйлчилгээ авахад иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар зэргийг нэхсээр байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна. Одоогийн байдлаар банкууд цахим үнэмлэхтэй холбоотой үйлчилгээг бүрэн нэвтрүүлээд байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>