ХҮҮХДИЙН РЕГИСТРИЙН ДУГААРЫГ ТӨРӨХ ЭМНЭЛЭГТ ОЛГОДОГ БОЛНО

741

ХҮҮХДИЙН РЕГИСТРИЙН ДУГААРЫГ ТӨРӨХ ЭМНЭЛЭГТ ОЛГОДОГ БОЛНО

 

Үндэсний статистикийн хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам хамтран өчигдөр санамж бичигт гарын үсэг зуржээ.

Хамтран ажиллах санамж бичгийн үр дүнд мэдээлэл солилцох, мэдээллийн сангийн бүтэц, цахим бүртгэлийн системийг боловсруулж нийслэлийн хэмжээнд бэлэн болгох юм. Ингэснээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрмөгц Монгол Улсын регистрийн дугаар олгох, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн эмнэлэгт үйлчлүүлэгчдийг бүртгэх, улсын бүртгэлийн байгууллага төрсний болон нас барсны бүртгэлийг эрүүл мэндийн мэдээллийн санд үндэслэн хөтлөх аж.

Уг ажлыг ирэх сарын 01-нээс нийслэлийн долоон өрхийн эмнэлэг, 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ.

Төрийн уялдаа холбоог сайжруулах “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аяны хүрээнд хийж байгаа ажлын нэг юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>