Монгол улсын бүх иргэний эрүүл мэндийн цахим бүртгэлтэй болно

681

 

 

Монгол улсын бүх иргэний эрүүл мэндийн цахим бүртгэлтэй болно

 

Дэлхийн банкны санхүүжилттэй  ЭМЯ-ны хэрэгжүүлж байгаа "Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд "Эрүүл мэндийн статистикийн мэргэжилтнүүдэд зориулсан цахим эрүүл мэндийн сургалт” өнөөдөр эхэлж байна.

Сургалтыг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, "Цахим эрүүл мэнд” төсөл, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байна. Энэ сургалтанд 21 аймгийн эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, улсын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн статистикийн мэргэжилтнүүд, 21 аймаг, нийслэл, дүүргийн улсын  бүртгэлийн хэлтсийн ажилтнууд оролцож байна. "Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжснээр Монгол улсын бүх иргэний эрүүл мэндийн цахим бүртгэлийг бий болгож, үндэсний дата төвд аюулгүй байдлыг ханган байршуулах юм. Мөн эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны платформыг байгуулж, салбарын цахим мэдээллийн шинэ тогтолцоог байгуулах болно.

Монгол улсын бүх иргэний эрүүл мэндийн цахим бүртгэлтэй болно


Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний регистрийн дугаар олгодог байсныг төрөх байгууллагаас шууд олгодог болохтой холбогдуулан энэхүү сургалтыг хамтран хийж байна.

 

Сургалт 3 үндсэн хэсгээс бүрдэж байгаа.

"Цахим эрүүл мэнд” төслийн талаас шинээр боловсруулж, мөрдүүлэх Цахим эрүүл мэндийн стандарт, журмын танилцуулга хийж, Иргэний ЭМ-ийн цахим бүртгэлийн системийн клиникийн өгөгдлийн уялдааг тайлбарлаж, Эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформын техникийн архитектурын шийдлийн талаар илтгэл тавих болно. Мөн "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талуудыг ялган таних журам”-ын төслийг танилцуулж, оролцогчдын санал зөвлөмжийг авах болно.

УБЕГ-ын талаас "Нэг иргэн – Нэг бүртгэл” Монгол улсын Засгийн газрын хөтөлбөр, "Төрөлт, нас баралтыг цахимаар бүртгэх системийн тухай”, "Төрөлтийн бүртгэлийн шинжилгээ”, ЭМД-ын цахим бүртгэлийн шинэ тогтолцоо, Өвчтөн шилжүүлэх журам зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн анхан шатны бүртгэлийн болон тайлангийн маягтын өөрчлөлтүүд, амбулаторт болон хэвтэн эмчлүүлэх тасагт хөтлөгдөх шинэчлэгдсэн анхан шатны маягтын танилцуулгын хэлэлцүүлэг хийх болно. Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд 330 гаруй сумын эрүүл мэндийн төв, 240 гаруй өрхийн эрүүл мэнд төвүүдийг тус бүр 4 компьютерээр хангаж, тус бүр 3 хүнийг Компьютерийн анхан шатны болон ахисан түвшний сургалтанд хамруулж, эрүүл мэндийн цахим бүртгэлийн шинэ тогтолцоо нэвтрүүлэхэд энэ сургалтын ач холбогдол оршино


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>