|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 06:20
1-12-2017, 11:10

Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт бүрэн шилжинэ

Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт бүрэн шилжинэ  Мэдээллийн технолгийн салбарын оновчтой шийдэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх гэж  байна. Энэ бол дундын мэдээллийн сан юм. Энэхүү мэдээллийн сангаар дамжуулан  төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэйгээр хүргэхээс гадна хот байгуулалтыг оновчтой, ухаалгаар төлөвлөх, хот иргэн хоорондын харилцааг илүү нээлттэй ил тод болгоход гол зорилго оршиж байна. Гэхдээ энэ ажлууд шат дараатайгаар хийгдэнэ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, мэдээлэл солилцох, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Дата төвийг 2011 онд байгуулж байсан бөгөөд одоо мэдээллийн технолгийн дэвшил ашиглан мэдээллийн санг хэрэглээ болгон нэвтрүүлэх гэж байна.  

 Тухайлбал нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн байршил, хүчин чадал, сургуулийн өмнөх насны хүүхдийн бүртгэл, элсэлттэй холбоотой бүх мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэн, энэ жилийн цэцэрлэгийн элсэлтийн ажлыг цахим системээр  зохион байгуулжээ. Ингэсэнээр өмнөх жилүүдэд үүсдэг байсан урт дараалал, уур бухимдал дагуулсан бичиг цаасны олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэжээ. Мөн нэгдсэн мэдээллийн баазыг ашиглан сургууль цэцэрлэгийн хүчин чадал, эрэлт нийлүүлэлтийг тооцоолон дүн шинжилгээ хийх. Улмаар хот төлөвлөлтийг бодит эрэлт хэрэгцээтэй уялдуулах боломж бүрдэж байна.     

 Мөн  нийслэлийн мэдээлэл технолгийн газраас "SmartCar” болон төрийн мэдээлэл солилцооны "Хур”  цахим системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. "SmartCar” систем нь хэрэглэгч ухаалаг гар утасны аппликейшнээр дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, тээврийн хэрэгслийн татвар, aгаарын бохирдлын татвар, зам ашигласаны төлбөрөө орон зайг үл хамааран онлайнаар төлөх боломжтой болсоноор тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг нэг дороос авна.  

 Харин  "Хур”  систем нь иргэн цахим үнэмлэхтэйгээ байхад   иргэний мэдээлэл, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийг эх, нотлох баримттай нь тулган шалгана.  

Өнөөгийн байдлаар  хотын хүн амын бүртгэл,  үл хөдлөх хөрөнгийн байршил, төрийн байгууллагуудын  суурь мэдээллийн баазыг шинэчлэн нийслэлийн мэдээлэл технологийн газраас хэд хэдэн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн нь цаашид төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн  шилжүүлэх, иргэдэд хүргэх бүрэн боломжтойг   харууллаа.  Ингэж чадвал 53 төрлийн лавлагааг цахимаар авах боломж бүрдэх нь ээ.   

 

НИТХ-ын ажлын алба 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.