Налайхын уурхайд хоёр хүн амиа алджээ

650

Налайхын уурхайд хоёр хүн амиа алджээ

 

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороонд иргэн З-гийн эзэмшлийн уурхайд хоёр иргэн амиа алджээ. Тодруулбал, энэ тухай дуудлага өчигдөр /2018.10.07/ 20:11 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу 19 аврагч тухайн өдрийн 20:20 цагт очиход 55 градусын налуутай, 82 метрийн гүнд агаарын хоолой тасарч, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байсан аж. Осолдсон иргэд нь тус дүүргийн гуравдугаар хорооны оршин суугч, 42 настай эрэгтэй З, 28 настай эрэгтэй Б  нар байсан бөгөөд хүчилтөрөгчийн дутагдалд орж амиа алдсан байжээ.

Осол болсон уурхайд онцгой байдлын аврагчид нэг цаг орчим ажилласны эцэст цогцсыг гаргаж, цагдаа болон эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>