Эмэгтэйчүүдийн эрүүл мэнддээ анхаарцгаая

870
 
Эмэгтэйчүүдэд илэрч байгаа өвчний шинж тэмдэг нь өвдөж эхлэхээсээ өмнө илэрдэг ч эмэгтэйчүүд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Жишээ нь өндгөвч зарим төрлийн үрэвсэл эсвэл халдвартай болсон байсан ч таньд өвдөлт мэдрэгдэхгүй гэхдээ бие махбодийн өөрчлөлтөөр дохио илэрдэг. Таньд доорх шинж тэмдэг ажигдагдвал эмчид хандаарай. 

1. Шээс задгайрах

Эмэгтэйчүүдийн эрүүл мэнддээ анхаарцгаая

Шээс ихээр хүрэх нь зөвхөн бөөр, шээсний замын асуудлаас илүүтэйгээр дааврын тэнцвэргүй байдал эсвэл үтрээний микрофлортой холбоотой байж болох юм.  Хэрэв та ердийн хэмжээний ус уувал өдөрт 4-6 удаа угаалгын өрөө орох нь хэвийн үзэгдэл юм. Хэрэв та илүү олон удаа шээс ялгарахыг анзаарсан бол ерөнхий эмчид хандаарай. 

2. Цэвэршилтийн дараах цус алдалт


Эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа цус ихээр үзэгддэг. Энэ цус нь умайн хорт хавдар, умайн хүзүүний, myoma болон бусад аюултай эмгэгийн шинж тэмдэг байж болох юм. Гормоны дааврын эмчилгээ хийлгэдэг эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа ойролцоогоор 2 жилийн хугацаанд сарын тэмдэг шиг мэдрэмжтэй байдаг. Бусад бүх тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. 

3. Хэт их үсэрхэг байх


Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хиссутизм буюу хэт их үстэй байх нь биеийн эр бэлгийн дааврууд хэтэрхий олон байна гэсэн үг.  Энэ нь үргүйдэл, бодисын солилцооны эмгэг, хөхний хорт хавдар, умайн хүзүүний өвчин үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох богино үстэй байхыг зөвлөж байна. 

4. Жин багасах


Хэрэв та гэнэтхэн богино хугацаанд их жин алдсан бол хэтэрхий баярлах хэрэггүй. Заримдаа энэ нь Crohn-ийн өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин, хавдар зэрэг шинж тэмдгүүдийн шинж тэмдэг юм. Ямар ч тохиолдолд энэ шинж тэмдэг бие махбодод ямар нэг зүйл буруу байна гэсэн үг юм. Хэрэв та өнгөрсөн 6-12 сарын хугацаанд 10-15 кг алдсан бол та ямар нэг спортоор хичээллэх эсвэл хоолны дэглэмээ өөрчлөхгүй эмчид хандана уу.

5. Сарын тэмдэг их ирэх


Энгийн  шалтгаан нь  удамшлын нөхцөл, уур амьсгал эсвэл биеийн тамирын дасгал хийхэд хэт их хийх, ядрах байж болно. Мөн ноцтой шалтгаан нь умайн өрөвсөл, хавдар гэх мэт. Гэхдээ хүндэрсэн эсэхийг ойлгоход хэцүү байдаг таны сарын тэмдэг ирэх хугацаа ихэвчлэн 7 хоногоос илүү хугацаагаар үргэлжилж өнгө нь тод улаан өнгөтэй байвал эмчид хандаарай. 
Хэвийн хугацааны мөчлөг нь 21-35 хоногийн зайтай  ба хамгийн чухал зүйл нь тогтвортой байх ёстой.

6. Үрэвсэл


Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл таны бие зарим төрлийн үрэвсэл эсвэл халдварт өртөж болно. Энэ нь маш олон шалтгаан байж болох бөгөөд та ямар нэгэн буруу зүйл байгааг анзаарсаны дараа эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Анзаарагдах шинж тэмдэг эвгүй үнэр гарах, идээ гарах.


7. Хөхний өөрчлөлт


Хөхний хорт хавдарын эхний шинж тэмдгүүд нь анзаарагдахгүй байж болно. Хөх, тунгалагийн зангилааны өвчинд хэтэрхий оройтсон байж болох юм. Аливаа өөрчлөлтийг анхаарч үзнэ үү: улаан эсвэл үрчлээстэй арьс, бөөн юм мэдрэгдэх, хөндүүрлэх гэх мэт. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>