Шавь цогцолбор сургууль орчин үеийн шийдэл бүхий мэдээлэл зүйн ангитай боллоо

743

Шавь цогцолбор сургууль орчин үеийн шийдэл бүхий мэдээлэл зүйн ангитай боллооНийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон БНСУ-ын  Smilegate сан хамтран мэдээлэл технологийн боловсролын ялгааг бууруулах зорилгоор дүүргийн алслагдмал хороодод орших ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн ангийг орчин үеийн загвар шийдэл рүү ойртуулж, сурагчдын сурах орчинг сайжруулан сурагч төвтэй сургалтаар дамжуулан сурагчдын чадамжийг дээшлүүлэх зорилготой төслийг хэрэгжүүллээ.

Уг төсөл дүүргийн 5,14,22 дугаар хорооны нийт 4630 хүүхэд суралцдаг Шавь цогцолбор сургуульд хэрэгжсэн бөгөөд  тус сургуулийн Мэдээлэл зүйн лаборатори ангийг орчин үеийн тоног төхөөрөмж , шийдлээр  тохижуулан мэдээлэл зүйн сургалтын агуулгыг сурагчдад эзэмшүүлэх бүрэн боломжтой  оюуны бүтээн байгуулалт хийсэн байна.

Түүнчлэн тус ажлын хүрээнд ерөнхий боловсролын мэдээлэл зүйн сургалтын чанарыг сайжруулахын тулд багш, сурагчдаа чадваржуулах хөтөлбөрийг боловсруулан ШУТИС-ын Мэдээлэл технологийн сургуультай хамтран ажиллаж байгаа юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>