Эрх зүйн сургалт зохион байгуулав

915

 

Эрх зүйн сургалт зохион байгуулавБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасгаас эрх зүйн сургалт, сурталчилгаа, зөвлөгөө, мэдээллийн өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийг ‘’Иргэдийн оролцоотой-Амьдрах орчноо сайжруулах жил’’-ийн хүрээнд болон 2018 оны эрх зүйн сургалт, сурталчилгааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан юм.

Тухайлбал дүүргийн  Тамгын газраас 28 хороог 4 бүсэд хуваан эрх зүйн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу өнөөдөр 1 дүгээр бүс буюу 1,2,3,4,7,21,27 дугаар хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагчид сургалтад хамрагдлаа.

Түүнчлэн Тамгын газрын Хууль зүйн тасгийн мэргэжилтнүүд  Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгцээ шаардлага, Зөрчлийн тухай хуулийн зохицуулалт, онцлог заалтуудыг танилцуулсан юм. Мөн тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журмын талаар мэдээлэл хийж, эрх зүйн мэдээлэл өгөх гарын авлагыг тараасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>