Б.Батзориг сайд өөрийн эхнэрийн компани-д ЖДҮХС-ийн төсвийн хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой боллоо

822

 

 

 

Б.Батзориг сайд өөрийн эхнэрийн компани-д ЖДҮХС-ийн төсвийн хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой боллоо

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, УИХ, Засгийн газрын гишүүн Я.Содбаатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нар өөрсдийн 100 хувь эзэмшлийн компанидаа ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой болсон. Гэвч уг асуудлаар Б.Батзориг сайдын хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Надад ямар ч компани байхгүй. Мөн манай эхнэрт ч "Тээвэр ачлал” гэх компани байхгүй. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой” хэмээсэн. Гэвч эрхэм сайдын ил үг худал болох нь батлагдлаа.

Б.Батзориг сайд өөрийн эхнэрийн компани-д ЖДҮХС-ийн төсвийн хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой боллоо

 

Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Тээвэр ачлал” компанид хувь эзэмшдэг тухайгаа мөн тус компанийн нэг захирлаар өөрийн эхнэр болох Л.Отгонжаргал ажилладгийг мэдүүлээгүйг Монголын хөрөнгийн бирж албан ёсны сайтдаа нийтэлжээ.

Б.Батзориг сайд өөрийн эхнэрийн компани-д ЖДҮХС-ийн төсвийн хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой боллоо

 

Гэвч энэ хэрэг цацагдсантай холбоотойгоор ЖДҮХС-ийн Тамгын газрын дарга Ш.Сугар хэлэхдээ "Тээвэр ачлал” компани Л.Отгонжаргал гэх хүнтэй ямар ч холбогдолгүй. Бидний зүгээс зээл өгөх үед энэ компанийн захирлаар н.Баттулга гэх хүн байсан” хэмээж байсан.

Гэтэл Монголын Хөрөнгийн биржийн мэдээлснээр 2017 онд”Тээвэр ачлал” компанийн захирлаар н.Баттулга ажиллаж байсныг хэлж байв.

Ингэснээр УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан болох нь нэгэнтээ баригдлаа. ЖДҮХС-ийн уг зээл нь гуравхан хувийн хүүтэйгээр иргэдийн бизнесийг дэмжих хамгийн боломжит хэрэгсэл бөгөөд дуртай нэгэнд нь хараахан олдоод байдаггүй, 300 саяас хоёр тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг авч болох юм.

Б.Батзориг сайд өөрийн эхнэрийн компани-д ЖДҮХС-ийн төсвийн хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой боллоо

 

Б.Батзориг сайд өөрийн эхнэрийн компани-д ЖДҮХС-ийн төсвийн хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой боллоо


Уг зээлийг татвар төлөгчдийг хөрөнгөөр санхүүжүүлдэг. Гэвч татвар төлөгчдийн хөрөнгөөр иргэд бус сайн сайхны төлөө ажиллана хэмээн амлалт өгсөн гишүүдийн бизнесийг санхүүжүүлэх хэрэгсэл болсон нь ингээд баримтаар батлагдлаа.

Б.Батзориг сайд өөрийн эхнэрийн компани-д ЖДҮХС-ийн төсвийн хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой боллоо

 

 Эх Сурвалж: Ene.mn

Бэлтгэсэн: Т.Номун


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>