ТЕГ-ын дарга асан Б.Хурцын компани ч ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой болов

800

 

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын компани ч ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой болов

 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нэр бүхий улс төрч, албан тушаалтнууд өөрийн нэр дээр болон хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг ААН-ын нэрээр их хэмжээний зээл авсан талаарх мэдээлэл цацагдаж байгаа билээ. Тэгвэл энэхүү жагсаалтад ТЕГ-ын дарга асан Б.Хурц ч гэсэн орсон байна. 

Түүний 2017 онд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан  "Гранд степп” компани ЖДҮХС-аас зээл авсан ААН-ын жагсаалтад оржээ. Тэрээр  хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах үедээ буюу 2016 онд Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан билээ. Тухайн үед ХОМ-д мэдүүлснээр Б.Хурц нь "Гранд степп” компанийн 30, 100%-ийг эзэмшдэг гэсэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>