Улаанбаатар хотын ихэнх хэсгээр агаар бага зэргийн бохирдолтой байна

699

 

 

Улаанбаатар хотын ихэнх хэсгээр агаар бага зэргийн бохирдолтой байна

 

Өглөөний 08:00 цагийн байдлаар Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар, Баянхошуу, Толгойт, МҮОНРТ, Мишээл экспо орчимд агаар "Бага зэргийн бохирдолтой” байна. Тодруулбал, Баруун дөрвөн замд АЧИ хамгийн өндөр буюу 199 байгаа бол Нисэх орчмын агаар цэвэр буюу АЧИ нь 35 гарсан байна.

Агаарын чанар бага зэргийн бохирдолтой үед хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Мөн зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөх эрсдэлтэй юм. 

Иймд зүрх, уушигны архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс даралтаа тогтмол хянаж, эмээ хугацаанд нь ууж, цэвэр агаарт салхинд гарч, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс (тухайлбал автозам) хол байхыг зөвлөжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>