Энэ сарын 8-нд хилийн боомтууд АМАРНА
2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохионо. Бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан.
"Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ өдрүүдэд ажиллахгүй.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.