УЕП-ын орлогч Б.Амгаланбаатарыг ЖДҮХС-гийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргажээ

775

 

УЕП-ын орлогч Б.Амгаланбаатарыг ЖДҮХС-гийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргажээЖДҮХС-гийн зээлийг төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтан нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр авч өгч, өөртөө болон бусдад давуу байдал олгосон тухай хэрэгт өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг нээсэн.

Улстөрийн өндөр албан тушаалтан нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглан авсан байж болзошгүй, улмаар зээлийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий эсэхийг шалгаж байна.

ЖДҮ-ийг дэмжих сангаас Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар зээл авсан талаар мэдээлэл гарсан. Тиймээс Б.Амгаланбаатар нь энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтээ Улсын Ерөнхий прокурорт гаргасан гэнэ. Үүнийх нь дагуу УЕП хүсэлтийг нь хүлээн авч хянаад ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэн энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас түүнийг гаргажээ.

https://updown.mn/63828.html

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>