Зээл авсан гишүүдэд Нийслэлийн Прокурорын газраас хэрэг үүсгэжээ

39

 

 

Зээл авсан  гишүүдэд Нийслэлийн Прокурорын газраас хэрэг үүсгэжээ

 

Нийслэлийн пропурорын газраас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон, зээл олгосон нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй” гэж үзжээ. Улмаар тус газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.  Өнөөдрийн байдлаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан найман гишүүний нэр ил болоод байна. Мөн хоёр өндөр албан тушаалтны мэдээлэл ил болсон.

  1. Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн "Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум,
  2. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн "Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум,
  3. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн "Дорнод гурил” компанид 950 сая,
  4. УИХ-ын гишүүн Г.Солтан "Монгол шаазан” компанид 950 сая,
  5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Газар буудай” 950 сая,
  6. УИХ-ын гишүүн Н.Учралын аавын "Хүннү” компани 950 сая
  7. УИХ-ын гишүүн А.Сүхбат нарын нэрс жагсаалтад байгаа юм.
  8. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн "Рэд Стар Клуб” ХХК 950 сая.
  9. Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн "Хүннү” ХХК,
  10. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын "Цэн стайл” ХХК зээл авсан нь тодорхой болоод байна.Улмаар хэрэг бүртгэлийн ажиллагаанд тус газраас байнга хяналт тавина гэж Нийслэлийн прокурорын газраас мэдэгдээд байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.