Кайли Женнерийн тансаг харшид ч жоом бий
Төрсөн ах Роб Кардашианыхаа бяцхан охин Дриймын 2 насны төрсөн өдрийн баярыг Кайли Женнер өөрийн тансаг харшдаа тэмдэглэв.
Калифорнийн Хайден Хиллс байрлах харшад болсон Дрийм охины төрсөн өдрийн бялууны хажууд жоом явж буй зураг Инстаграм сүлжээнээс эхлэн сошиал ертөнцөд таржээ.
Өхөөрдөм бяцхан Дрийм охины төрсөн өдрийн баярын өмсгөл, гоёмсог чимэглэлүүд, амттанаар дүүрэн ширээ, төрсөн өдрийн бялууны зургийг Кайли өөрийн Инстаграм хуудаснаа нийтэлсэн байна. Зургууд нийтлэгдсэн даруй нэгэн дагагч нь төрсөн өдрийн бялууны хажууд жоом явж буйг нэгэн зурагнаас "олж харжээ”. Тансаг харшид ч жоом байдаг гэдгийг баталсан уг зураг тэр дороо тарж, хүн төрөлхтөний хамгийн эртний хамтран амьдрагчийн талаарх яриа өрнөжээ.
Сонирхуулахад, жоом манай дэлхий дээр 250 сая жилийн турш амьдарч байгаа ба ойролцоогоор 4000-аад төрөл бий гэдэг.