ДОРНОД: Төсөл хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнд хүрчээ

577

  Энэ онд Дорнод аймгийн хэмжээнд нийт 24 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тус аймгийн ИТХ-аас баталжээ.  Төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг олон нийтэд танилцуулах өдөрлөгийн үеэр үр дүн сайн байгааг Дорнод аймгийн удирдлага онцоллоо. Дорнод аймаг цаашид хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлал үйлчилгээ, эрдэс баялаг, уул уурхайн салбартаа голлон тулгуурлаж хөгжихөөр хэтийн зорилтоо тодорхойлсон. Шаардлагатай төсөл хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлж, эхнээсээ бодит үр дүнгээ өгч эхэлсэн байна. Тухайлбал, аль ч салбарт бодлого барьсны үр дүнд Дорнод аймгийн эдийн засгийн үзүүлэлт хоёр жил дараалан өсөлттэй гарч, хүний хөгжлийн индексээр улсын хэмжээнд гуравдугаарт эрэмбэлэгджээ.

Төсөл хөтөлбөрүүдийг нийгэм эдийн засаг, боловсрол, соёл урлаг, эүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг бүхий л салбартурт болон богино хугацаагаархэрэгжүүлж,улс, орон нутгийнтөсвөөс тодорхой хөрөнгө тусган ажиллаж байна. 

 

ZINDAA.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>