ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧЭЭ

732

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧЭЭ

 

Эрдэс баялгийн мэргэжлийн өргөтгөсөн хурал энэ сарын 15-ны өдөр боллоо. Хурлаар Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах “Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой барих төсөл”-ийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, хүлээн авсан юм.

Өргөтгөсөн хуралдаанд төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон ТЭЗҮ-ийг боловсруулсан БНЭУ-ын Зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд, инженерүүд оролцож төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулав. Нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлээр энэхүү үйлдвэр нь жилд 1.5 сая газрын тос боловсруулж Евро-4,5 стандартын шаардлага хангасан 500 мян.тн автобензин, 800 мян.тн дизель, 40 мян.тн онгоцны түлш үйлдвэрлэхээр тусгагдсан.

Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд болох салаа төмөр зам, хатуу хучилттай автозам, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 40 гаруй хувьтай явж байна. НТЭЗҮ-ийг эцэслэн хүлээж авснаар Төслийн менежментийн зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажлыг БНЭУ-ын Эксим банктай хамтран зохион байгуулах юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>