Хоёр Солонгос төмөр замуудыг хянан шалгах ажлыг эхлүүлнэ

601

Хоёр Солонгос төмөр замуудыг хянан шалгах ажлыг эхлүүлнэ

 

Хил дамнасан төмөр замын шугамуудыг шинэчилж, дахин ашиглалтад оруулах үйл ажиллагааны хүрээнд Умард Солонгосын зүүн болон баруун нутгаар дамжин өнгөрч буй хоёр төмөр замыг хянан шалгах ажлыг эхлүүлэхээр  хоёр Солонгос тохиролцлоо. Хяналт шалгалтын ажил 18 өдөр үргэлжлэх аж.

“Баасан гарагт эхлэх хяналт шалгалтын ажлын хүрээнд талуудын төлөөлөгчид галт тэргээр нийт 1200 км зорчино” гэж БНСУ-ын Улс орноо нэгтгэх яам мэдэгдэв.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрт хоёр улсын хилийг дамнасан төмөр замуудыг шинэчлэн сайжруулж, дахин ашиглалтад оруулах ажлыг тусгасан байна.

НҮБ-аас Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээтэй холбоотойгоор хамтарсан хяналт шалгалт явуулах ажлыг хэд хэдэн удаа хойшлуулсан юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>