Хоёр Солонгос энэ сард багтаан харуулын цэгүүдийг татан буулгана

614

 

 

Хоёр Солонгос энэ сард багтаан харуулын цэгүүдийг татан буулгана

 

Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор хоёр Солонгос өнгөрсөн сард цэргийн хэлэлцээр байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан хоёр Солонгос энэ сард багтаан харуулын 22 цэгийг татан буулгахаар тохиролцсон байна.

Үүний зэрэгцээ талууд ирэх сарын эхээр хоёр Солонгосын баруун эргээс 70 км зайн усанд хамтарсан хяналт шалгалт хийхээр болжээ. Энэ хэсэгт хоёр орны энгийн иргэдийн усан онгоцнууд үйл ажиллагаа явуулдаг байна.

Өнгөрсөн сард болсон хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын батлан хамгаалах салбарын төлөөлөгчид цэргийн хэлэлцээрийг байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн хүрээнд Хан мөрний сав газрыг хамтран ашиглаж, харуулын цэгүүдийг татан буулгахаар тохиролцжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>