Монголын шигшээ баг өнөөдөр Тайваний багтай тоглоно

574

Монголын шигшээ баг өнөөдөр Тайваний багтай тоглоно

 


Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах Азийн 20 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "А”, "В” хэсгийн тоглолтууд өнөөдөр  Буянт Ухаа Спортын ордонд эхэлнэ.  2019 онд Малайзад болох Азийн 20 хүртэлх насныхны футзалын АШТ-д оролцох эрхийн төлөө зүүн Азийн бүсээс Монгол, Япон, БНХАУ, Тайвань, Хонг Конг, Макао гэсэн зургаан баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монгол залуучуудын футзалын шигшээ баг эдгээр багуудаас хамгийн өндөр чансаатай нь төдийгүй Азийн чансааны 5-р байрт бичигддэг . Дэлгэрэнгүй танилцуулбал,  Монголын 20 насны шигшээ Азийн 5, Япон 6, Хонг Конг 12, БНХАУ 17, Тайвань 19-р байрт бичигддэг бол Макаогийн баг хараахан тивийнхээ чансаанд багтаж амжаагүй явна.

Монголын 9 насны шигшээ багаас Ази тивд хамгийн өндөр амжилт үзүүлж яваа 20 хүртэлх насны футзалын шигшээ баг 12-р сарын 01-нд 16:00 цагаас Тайвань, 12-р сарын 03-нд БНХАУ-ын багтай тус тус тоглоно. Харин 13:00 цагаас Макао болон Японы багийн тоглолтоор тэмцээн эхэлж байгаа юм. 

 

Азийн 20 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа Монголын шигшээ багаа дэмжих хөгжөөн дэмжигчдийн автобус 15:00 цагаас УДЭТ-ийн дэргэдээс хөдлөх юм байна. Шигшээ багаа дэмжихийг хүссэн хөгжөөн дэмжигч энэхүү автобусаар үйлчлүүлж, Буянт-Ухаа Спортын ордонг зорих боломжтой.  

Б.Од

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>