Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүллээ

819

Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүллээ

 

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр дүүргийн 28 хорооны төлөөлөл болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Иймд өнөөдөр дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлөөс энэ удаагийн арга хэмжээг ‘’Хүртээмжтэй нийгмийн төлөө хүн бүрийн оролцоог дэмжье’’ уриан дор амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах,  Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Ц.Гүрдагва болон дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй иргэний төлөөлөл оролцлоо.

Түүнчлэн энэ үеэр Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлөөс зохион байгуулсан шатар, АХА-ны тэмцээний шилдгүүдийн шагналыг гардууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>