"Өргөө" амаржих газраас тоног төхөөрөмжүүд алга болжээ

559

 

"Өргөө" амаржих газраас тоног төхөөрөмжүүд алга болжээОлон нийтийн цахим орчинд "Өргөө” амаржих газраас нярайн шарлагын аппарат зэрэг олон тооны тоног төхөөрөмж дутсан нь тооллогоор ил болжээ. Тоног төхөөрөмжүүдийг тухайн эмнэлгийн эмч, сувилагч нар хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна” гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан юм.

Энэ асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс хэрэг бүртгэлт нээгээд шалгаж байгаа аж. ЦЕГ-аас тодруулахад "Эмнэлгээс тоног төхөөрөмж алдагдсан гэх гомдол ирсэн нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өглөө.

http://times.mn/f/39186/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>