“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
Нийслэлийн газрын албанаас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Өргөө амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна.
Тухайн хэсэгт явган хүн явах боломгүйгээр хашаа барьсан зургаан нэгж талбарын хашааг буулгаж байгаа аж. Газар чөлөөлсний дараа нийслэлийн Хот тохижилтын газраас явган хүний замын тохижилтын ажлыг хийх юм байна.
Хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газарт явган хүний замыг хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа гэсэн үндслэлээр хотын дарга захирамж гаргаж газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлээд буй юм.