Могойн үр төл өндөгнөөсөө гарч буй агшин

106

Могойн үр төл өндөгнөөсөө гарч буй агшин

 

Энэтхэгийн могой сонирхогч Avrajjal Ghosh барилгын талбайгаас могойн гурван өндөг олжээ. Түүний олсон өндөг нь 3 м хүртлээ томордог аварга «Aesculapian Snake» могойн өндөг байсан аж. Тэднийг хоргүй гэдэг ч судалгаагаар бага зэрэг хортойг тогтоосон байдаг. Могойн хорны найрлага янз бүр учраас нөлөөлөл нь харилцан адилгүй.

Тэрээр хэдэн жилийн өмнөөс могой сонирхож эхэлсэн ч зулзагыг (зогой) нь өндөгнөөсөө гарч байгаатай анх удаагаа таарсан нь энэ гэнэ.

Зарим могой өндөг гаргадаг бол зарим нь амьд зулзага гаргадаг. Ихэнх хүйтэн цустай амьтан өндгөө дардаггүй. Тиймээс могой өндгөө гаргах дөхөөд ирэхээрээ өндөгнийхөө хөгжил явагдах боломжтой дулаан газар очиж булдаг.

Өндөгнөөс гарсан зулзага шууд бие даан амьдардаг. Тэгвэл нөгөө хэсэг могой нь гэдсэндээ өндгөө бойжуулж хөгжил нь зохих шатандаа ирэхээр зулзага болгож гардаг гэнэ.

24 настай цахилгааны инженер залуу өндөгнүүдийг гурван долоо хоног инкубаторт хийсний эцэст нэг нь хорвоотой танилцжээ.

Энэ төрлийн могой мэрэгч болон шувуугаар хооллодог гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.