Таван литр шар айргаар амийг нь аварчээ

727

Таван литр шар айргаар амийг нь аварчээ

 

Анагаах ухаанд заримдаа эмчилгээний уламжлалт аргачлалуудаас тэс ондоо зүйлс хэрэглэгддэг билээ. Саяхан Вьетнамын Куангчи мужийн нэгэн эмнэлгийн эмч нар хүнд хордлоготой ирсэн өвчтөний амийг 15 лонх шар айрагны тусламжтайгаар аварсан гэнэ. 48 настай Нгуен Ван Нхат гэдэг эрэгтэй метанолоор хордоод эмнэлэгт үхлүүт ирсэн байна. 

 

Түүний цусан дахь метанолын хэмжээ ердийнхөөс 1119 дахин их байсан юм. Эмч нар Нхатыг этанол агуулдаг шар айргаар эмчлэх шийдвэрийг гаргав. Этанол нь метанолын хордлогыг тайлдаг үйлчилгээтэй билээ. Нгуенд нийтдээ таван литр шар айргийг гуурсаар уулгасан аж. Эхлээд шууд гурван лонх шар айргийг хийчихжээ. Дараа нь цаг болгон нэгийг нэмж хийж байсан гэнэ. 

 

15 дахь лааз шар айргийг хийх үеэр сайн эр ухаан оржээ. Эмч нар тэр хооронд өвчтний биеэс үлдэгдэл метанолыг нь гемодиализын аргаар гаргаж авсан гэнэ. Гурван долоо хоногийн дараа Нгуен эмнэлгээс гарчээ. Сайн эрд аз дайрсан юм. Түүнтэй хамт баталгаагүй архи уусан найз нь хордлогоо даалгүй нүд аньсан гэнэ. 

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>