ШАТАХУУН АЧИЖ ЯВСАН МАШИН ОСОЛДЖЭЭ

839

ШАТАХУУН АЧИЖ ЯВСАН МАШИН ОСОЛДЖЭЭ

 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн Чингисийн хаалга гэдэг газар Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд шатах, тослох материал тээвэрлэж явсан хүнд даацын ачааны автомашин осолджээ.

Тодруулбал, өчигдөр 09.15 цагийн үед гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч гурван цаг ажилласны эцэст автомашиныг босгосон байна.

Машины жолооч Т нь “Ихэр наран” ХХК-ийн “Саёонг” загварын 23 тонн түлштэй ачааны автомашиныг жолоодож явсан бөгөөд ослын улмаас зургаан тонн түлш асгарчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>