ТОМ ОВРЫН АВТОМАШИН ГАЛТ ТЭРЭГТЭЙ МӨРГӨЛДӨЖ, НЭГ ХҮН НАС БАРАВ

691

ТОМ ОВРЫН АВТОМАШИН ГАЛТ ТЭРЭГТЭЙ МӨРГӨЛДӨЖ, НЭГ ХҮН НАС БАРАВ

 

Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн 4 км-ын гарам гэдэг газар иргэн Б-гийн жолоодож явсан “Волва Шаланз” загварын том оврын  автомашин,  ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол өчигдөр гарчээ.

Тодруулбал, Бор-Өндөр сумаас Айраг сумын чиглэлд зорчиж явсан УБ төмөр замын ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж нэг нь амиа алдаж, нөгөө нь хүнд бэртэл авсан байна.

Ослын газар ажилласан онцгой байдлын газрын алба хаагчид  төмрөнд хавчуулагдсан 36 настай эрэгтэй П-г гаргаж, 44 настай эрэгтэй Б нас барсан байсныг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>