Д.Гантулгын "бандааш" 287.6 саяын үнэтэй

561

Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын саналыг үндэслэн Улсын Их хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд 287 614 335 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ. Сошиалаар үүнийг ёжлон Д.Гантулгын "бандааш" 287 саяын үнэтэй юм байна хэмээн бичиж байна.

 

Үнэндээ тэр "Би бандаашаа өмсөөд гарсан" хэмээн хэлсэн нь буруудсан. Төрийн хүнд байх чанар түүнд маш их дутлаа. Үнэндээ бол төрд байгаа зарим хүмүүс охид хүүхнүүдийг эргүүлж, унтаж хэвтэх бол энүүхэнд асуудал. Түүний хувьд улс төрийн золиос болсон нь ч үнэн. Гэхдээ тэр бас буруутай. Төрийн өндөр албанд очсон бол үг, үйлдэл гээд бүх зүйлээ хянаж явах хэрэгтэй гэдгийг дутуу ойлгосон буруутай. Олон залууст ч сургамж өгсөн дөө, энэ хэрэг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринтавдугаар зүйлийн 1дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлий 20.1, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг болон Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс товлон, санал авах ажиллагааг зургадугаар сарын 30-нд явуулахаар тогтоосон билээ.

http://www.mminfo.mn

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>