АТГ-ААС УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГЫГ ШАЛГАЖ, Г.АЛТАНГААС БАЙЦААЛТ АВНА

210

АТГ-ААС УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГЫГ ШАЛГАЖ, Г.АЛТАНГААС БАЙЦААЛТ АВНААТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус газарт өнгөрсөн сард 312 гомдол мэдээлэл ирснээс 27-д нь Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв. Энэ үеэр  Улаанбаатар төмөр замын дарга Р.Жигжиднямаа, Мэргэжлийн хяналтын хорио цээрийн хэлтсийн дарга ТБаярсайхан, Э.Аззаяа нарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн гэх мэдээллийг өглөө. Мөн "Жаст” группийн Ш.Батхүүд холбогдох хэргийг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд энэ асуудалтай холбогдуулан Алтжин группийн захирал Г.Алтангаас байцаалт мэдүүлэг авсан, удахгүй дахин авна гэв.

Түүнчлэн ТЭЦ-4-ийн захирал Анхбаярыг бусдаас авлига авсан хэрэгт буруутган цагдан хорьж, шалгах ажиллагааг явуулж байгаа бол УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа гэв. Энэ хүрээнд түүнээс байцаалт авсан гэх мэдээллийг өглөө.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.