Сэлэнгэ аймагт ойн түймэр гарч, 6.5 га талбай шатжээ

639

Сэлэнгэ аймагт ойн түймэр гарч, 6.5 га талбай шатжээ

 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Зүүн харгистай” гэдэг газар өнгөрсөн мягмар гаригт ойн түймэр гарчээ.

Түймэр гарсан талаар тус аймгийн Онцгой байдлын газар 15.50 минутанд дуудлага хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 27 алба хаагч, Цагдаагийн байгууллагын гурван алба хаагч, орон нутгийн 16 иргэн шуурхай ажиллажээ. Тэд мөн өдрийн 23.18 минутанд түймрийг цурманд оруулж, маргааш өдрийн 13.10 минутанд бүрэн унтраасан байна.

Түймэр гарсан уг газар нь аймгийн төвөөс баруун урд зүгт 75 км-н зайд орших бөгөөд түймрийн улмаас нийт 6.5 га талбай шатжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>