ҮЙЛИЙН ҮРТЭЙ ХОРВОО

521

ҮЙЛИЙН ҮРТЭЙ ХОРВОО

 

Халимагт явж байхад хэн нэгэн бор цаасан дээр хар бэхээр зурсан ийм нэгэн зураг өгсөн байлаа. Эргүүлж тойруулж харахад нэгл үйлийг өгүүлэх зурагнаас зовлон шаналанг олж хархаас гадна орь дуу тавих гаслангийн дуу сонсогдоно. Энэ зургийг харжээ суухдаа “Нутгийн хүлэг” гэж нэг шүлэг тэрэлсэн байлаа. Хожимоо шүлгэнд маань хөгжмийн зохиолч О.Эрдэнэцог гэдэг залуу ая зориулсан юм.

 

НУТГИЙН ХҮЛЭГ

Уяан дээр морьд үүрслээ
Үүдээ нээгээд зэрвэс харлаа
Эмээлтэй морь хөлстэй зогсоно
Эзэн нь тэгээд яасан юм бол оо

Гэнэ гэнэхэн жолоо алдах нь
Гэрэлт нарны амьдрал юмаа
Үе үесхэн эргэн хөрвөх нь 
Үйлийн үртэй хорвоо юм аа

Хазаартай морь холоос гүйжээ
Хатан илдний оромтой байна
Ханагар нутгаа танин ирээд
Хатсан хөлсөө хөрвөөн шилгээлээ

Гэнэ гэнэхэн жолоо алдах нь
Гэрэлт нарны амьдрал юмаа
Үе үесхэн эргэн хөрвөх нь 
Үйлийн үртэй хорвоо юм аа

Даарьтай хүлгийн эзэн баатар
Дайны хөлөөс дайжаа юм уу
Халгиж гарсан голын ус шиг
Ха нэгтээ шингээ юм уу

Гэнэ гэнэхэн жолоо алдах нь
Гэрэлт нарны амьдрал юмаа
Үе үесхэн эргэн хөрвөх нь 
Үйлийн үртэй хорвоо юм аа

ҮЙЛИЙН ҮРТЭЙ ХОРВОО
ҮЙЛИЙН ҮРТЭЙ ХОРВОО
ҮЙЛИЙН ҮРТЭЙ ХОРВОО

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>