Голомт банк Монгол улсаас анх удаа UNEP FI-д нэгдэн "хариуцлагатай банкны зарчмууд"-ыг гаргалаа

32

Голомт банк Монгол улсаас анх удаа UNEP FI-д нэгдэн "хариуцлагатай банкны зарчмууд"-ыг гаргалаа

 

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачилга (UNEP FI)-ын хүрээнд Голомт банк дэлхийн 19 орны 28 банктай хамтран "Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг боловсруулан гаргалаа. Энэхүү зарчмуудын үндсэн зорилго нь байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжилд хүрэхэд банкны салбарын оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх юм. 
 
Голомт банк нь анх 2017 онд UNEP FI-д нэгдэн бусад банкууд, санхүүгийн салбарын оролцогчдыг нэгдэхийг уриалан ажиллаж байгаа бөгөөд Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоотой хамтран UNEP FI-ын "Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг танилцуулах форумыг анх удаа зохион байгуулсан юм.
 
Энэхүү уулзалтаар оролцогчид UNEP FI-ын "Хариуцлагатай банкны зарчмууд” болон тэдгээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монголын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудын уялдаа холбоо, тогтвортой хөгжил, ногоон бизнесийн ач холбогдлын талаар хэлэлцсэн юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.