Өнөөдөр “Дэлхийн хуримтлалын өдөр” тохиож байна

725

 

Өнөөдөр “Дэлхийн хуримтлалын өдөр” тохиож байна

 

Монгол улсын банк санхүүгийн байгууллагууд нэгдэн "Дэлхийн хуримтлалын өдөр” аяны хаалтын үйл ажиллагааг өнөөдөр Монгол Хүүхдийн Ордонд хийлээ. Мөн энэ өдрийг Дархан-Уул аймгийн "Залуучууд” театртарван нэгдүгээр сарын 2-ныөдөр тэмдэглэхээр болжээ.

Энэ өдрийг анх 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Италийн Милан хотноо, Олон улсын "Хадгаламжийн банкны чуулган”-аар Италийн профессор Филиппо Равизза "Олон улсын хуримтлалын өдөр" хэмээн зарлан тунхагласнаас хойш өдийг хүртэл тэмдэглэн иржээ.

Манайд уг өдрийг Монголын банкны Холбооны санаачлалаар 2012 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн бөгөөд хуримтлалын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж сурталчлах ажлыг гишүүн байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулсаар ирсэн байна.

Уг арга хэмжээг ХБНГУ-ын Шпаркассэгийн Банкны Сангаас Монгол банк, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн даатгалын корпорацтай хамтран зохион байгуулж байгаа аж.

Хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд зориулсан урлагийн тоглолт үзүүлж, эцэг эхчүүдэд санхүүгийн боловсрол олгох гарын авлага өгөх тул гэр бүлээрээ оролцож болох аж.


Бэлтгэсэн: А.Дүүрэнжаргал


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>