ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ХУУРАМЧ ҮНЭМЛЭХ АШИГЛАН ЗАЛИЛДАГ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ СААТУУЛАВ

686

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ХУУРАМЧ ҮНЭМЛЭХ АШИГЛАН ЗАЛИЛДАГ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ СААТУУЛАВ

 

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэх болон энгэрийн тэмдэг хуурамчаар үйлдэн ашиглаж иргэдийг хууран мэхэлж байсан А гэгч этгээдийг саатуулан шалгаж байна.
 
Иргэн А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэн А-г хэрэгт холбогдуулан шалгахад тэрээр 3 найзын хамт уг хэргийг хийсэн бөгөөд эдгээр этгээдүүд нь гадуур явахдаа байнга цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай, үнэмлэхтэй, энгэрийн тэмдэгтэй явдаг, өдрийн цагаар идэвхитэй үйлдэл хийдэггүй ихэвчлэн шөнийн цагаар үйлдэлээ хийдэг.
 
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн А нь 2015 оноос хойш, гэмт хэргийн хамтран оролцогч 3 этгээд нь 2017 оноос хойш хуурамч цагдаагийн алба хаагчийн дүрд тоглож эхэлсэн нь тогтоогджээ. Эдгээр этгээдүүд нь цагдаагийн алба хаагчийн тусгай хэрэгсэл, тусгай дуут дохио, цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай цагдаагийн алба хаагчаас огтхон ч ялгарахааргүй болж иргэдийг залилан мэхэлж байсан нь илрэн шалгалтын ажиллагаа үргэлжлэн хийж байна.
 
Цагдаагийн алба хаагч иргэн танд цол, нэр албан тушаалаа хэлэхгүйгээр нэгжлэг хийх, торгуулийн тасалбаргүйгээр торгох, шан харамж нэхсэн, хууль бус шаардлага тавибал цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас, цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах 126 дугаарын утас болон 94945490 дугаарын утсанд хандахыг зөвлөж байна.

Мөн сэжигтэй тохиолдол ажиглагдвал цагдаагийн байгууллагад хандаж хамтран ажиллана уу.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>