Томуугийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийгдэж байна
ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний хоёрдугаар хэв шинж, В хүрээний хоёрдугаар хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун дөрвөн цэнт вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулж байна.
Эрсдэлт бүлгийн хүн амд эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан, хүүхдийн байгууллагын багш, ажилчид, жирэмсэн эмэгтэйчүүд, 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүд, 65 ба түүнээс дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс хамрагдана.
Томуугийн дархлаажуулалтыг өрх, сумын эмнэлэгт хийж байгаа бөгөөд иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллэж байна.