Египетийн Үндсэн хуулийн 12 зүйл өөрчлөгдөж байна

569

Египетийн Үндсэн хуулийн 12 зүйл өөрчлөгдөж байна

 

Египетийн Үндэсний сонгуулийн комиссын тэргүүн Ляшин Ибрагим тус улсад болж өнгөрсөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх бүх нийтийн санал хураалтын дүнг зарлалаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси 2030 он хүртэл төрийн эрхийг барих боломжтой болох юм.

Египетийн Сонгуулийн төв комиссын мэдээллээс үзэхэд, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг санал хураалтад оролцсон иргэдийн дийлэнх олонх нь буюу 88.83 хувь нь дэмжсэн байна.

Санал хураалтын ирц 44.33 хувьтай буюу 27 сая орчим хүн оролцжээ. “Нэмэлт өөрчлөлтийг иргэдийн санал хураалтын үр дүнг зарласнаас хойш нэн даруй мөрдөж эхэлнэ” гэж Ляшин Ибрагим тэмдэглэсэн юм.

Египетийн Үндсэн хуулийн 12 зүйл өөрчлөгдөж байна. Үүнээс хамгийн чухал өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн эрх барих хугацааг дөрөв байсныг зургаан жил болгон сунгаж байгаа юм.

Одоогийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси 2014 онд Египетийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Өнгөрсөн онд тэрбээр дахин сонгогдсон бөгөөд шинэ өөрчлөлтөөр 2024 он хүртэл төрийн эрх барих, гурав дахиа нэрээ дэвшүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>