В.Путин Египетийн Ерөнхийлөгчтэй уулзана

27

 

 

В.Путин Египетийн Ерөнхийлөгчтэй уулзана

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 17-нд Сочи хотноо Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиситэй уулзана.

Абдель Фаттах эль-Сисигийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар уулзана гэж Кремлин ордны хэвлэлийн алба мэдэгдлээ.

Төрийн тэргүүн нар ОХУ-Египетийн хамтын ажиллагааны цаашдын чиглэл, хөгжлийн талаар хэлэлцэж, олон улсын тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцоно гэж мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ хоёр тэргүүн яриа хэлэлцээний дараа хэд хэдэн хамтарсан баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.