НАМУУД ЭНЭ САРД БАГТААН НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ХҮРГҮҮЛНЭ

618

НАМУУД ЭНЭ САРД БАГТААН НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ХҮРГҮҮЛНЭ

 

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт ирэх зургадугаар сарын 29-нд зохион байгуулахаар тов гаргасан. Энэ дагуу нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох хүсэлтээ энэ сарын 30-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Өнөөдрийн байдлаар МАХН сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Харин өнөөдөр МАН хуралдаж, шийдвэрээ гаргах бол бусад намууд сонгуульд оролцох эсэх асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>