Бохирын худагт бөглөрөлийг нь гаргахаар ажиллаж байсан хоёр ажилтан амиа алджээ

744

Бохирын худагт бөглөрөлийг нь гаргахаар ажиллаж байсан хоёр ажилтан амиа алджээ

 

Дахин хоёр хүн ажлын байран дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн даваа гарагт гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд 4 метрийн гүнтэй бохирын худагт бөглөрөлийг нь гаргахаар ажиллаж байсан хоёр ажилтан шатнаас бохир ус руу унаж нас барсан байна. Энэ тухай дуудлагыг энэ сарын 24-ний өдрийн 14.10 цагт Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги хүлээн авч, 8 алба хаагч, 2 автомашинтай 19 км зам туулан 14.26 цагт очиж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны харьяат иргэн У /31 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Дашрамд, одоогоос хоёр сарын өмнө Төв цэвэрлэх байгууламжид ноцтой осол гарч, дөрвөн хүний амь нас хохирсон билээ.

Т.Гэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>