Хүчирхэг язгууртан байсан Хубилай хааны ач Анандын бунхан хадгалагдаж байна

471

Юань улсын Барууныг амаржуулагч ван Анандын бунхан. Хубилай хааны ач Ананд 1307 онд Их хааны сэнтийд горилж тэмцээд цаазлагдсан юм. Содбилэг Ч.-гээс тайлбарынх нь хамт авлаа.
Жич: Ананд бол Хубилай хааны гутгаар хөвүүн Мэнхэлэгийн хүү. Мэнхэлэ нь Хубилай хааны зарлигаар Ань Си ван цол өргөмжлөгдөж, 1000 хуй торго, Жянань мужийн өмнөд хэсгийн хятад өрхийг өмч болгон хүртсэн. Мэнхэлэ ванд 1281 онд Жичжүугийн 65000 өрхийг өмч болгон хүртээсэн бөгөөд жил бүрийн алба татвар нь 2600 хэлхээ цаасан мөнгө. Ань Си ван Мэнхэлэ наснаас нөхчихөд түүний ахмад хөвүүн Ананд нь Ань Ёи вангийн хэргэмийг нь залгамжилсан. Ананд маш хүчирхэг язгууртан байсан. Исламын шашин шүтдэг. Бас бурханы шашны сүм хийд олныг барьсан. Эртний Тангуд улсын газар нутгийг тэр чигт нь захирдаг. Солонгос татвар эмтэй. Өлзийт Төмөр хаан түүнтэй зөрчилдөхөөс эмээдэг байсан. Өнөөгийн Ши ань буюу Хань, Тан улсын үеийн нийслэл байсан Чанань хотод амьдардаг байжээ. Өлзийт Төмөр хааны хатан Булгантай хайр сэтгэлийн холбоотой байсан. Хааныг нас барсаны дараа Булган хатан өөрийн хайр сэтгэлдээ хөтлөгдөн Ананд ванг Юан улсын ширээнд суулгах гэж хуйвалдаан зохиосон ч Анандыг хаан ширээнд залахын өмнөх шөнө нь Хубилай хааны ач хүү Дармабалагийн хүү Аюурбарвада, Төвлөн Засах Яамны зүүн этгээдийн чинсан, залгамжилсан дархан Хархасун (Чингис хааны амийг хороохоор зэхэж буй тухай хаанд хэл дуулган мэдээ хүргэсэн Хэрэйдийн Хишилигийн ач хүү) нар урьтан хөдөлж хааны ордныг эзлэн Булган хатан, Ананд ван нарыг баривчилжээ.

Олхунуд Овогт Даваасүрэн‎ to ТҮҮХИЙН ӨРТӨӨ (МОНГОЛЫН ТҮҮХ)

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>