Гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд 102 дугаар сургууль хамрагдав

25

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд 102 дугаар сургууль хамрагдав

 

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”, гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2018-2019 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын баталсан төлөвлөгөөний дагуу дүүргийн ерөнхий боловсролын 102 дугаар сургуульд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийлээ.

Тойм судалгаанд сургуулийн удирдлага, багш, ажилчид болон сурагчид нийт 15 хүн хамрагдсан юм. Тус судалгаагаар сургуулийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгч, сурагчдад гамшгийг даван туулах чадвар болон гамшгийн бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх ойлголт мэдлэгийг өгсөн байна.

Мөн сургуулийн гадна дотор аюул, эрсдэлийг тодорхойлж гамшгийн аюул, эмзэг байдал, эрсдэлийн түвшинг тодорхойлон, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгохоор тус тойм судалгааг хийж байна

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.